Home » 2012 » March » 31 » LCD дэлгэц цэвэрлэх арга
5:34 PM
LCD дэлгэц цэвэрлэх арга
lcd monitor

Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ?

LCD дэлгэцээ зөөлөн материал, ус, зориулалтын спирт ашиглан цэвэрлэж болно.Үүний тулд

1. LCD дэлгэцээ унтраа. Хэрэв боломжтой бол цахилгаан үүсгүүрээс салгаарай. Энэ нь бохирдсон ба зурагдсан хэсгийг харахад ч хялбар болгох болно.

2.  Зөөлөн, цэвэр материалаар арчаарай.

 3. Ус юм уу зориулалтын спирт ол. Дэлгэц чинь тийм ч бохир биш бол ус хангалттай. Гэвч сүүлд цэвэрлэснээс чинь хойш хангалттай удчихсан бол ус спирт хоёроо тэнцүү холиод, шүршигч саванд хийгээрэй.

4. Хольсон шингэнээ материал дээрээ шүрш. Шингэнээ шууд дэлгэцэн дээрээ бус материал дээрээ шүрших ёстойг анхаарна уу!

5. Дэлгэцээ зөөлөн арч.Эхний арчилтаар тун зөөлхөн арчаарай.Үүний дараа материалаа нугалаад дахин шингэнээ шүршин энэ удаад гарын мөр болон бусад бохирдлыг арилгахаар хүчтэй даран арчих хэрэгтэй шүү. Мөн дэлгэцээ зүүнээс баруун луу дээрээс доош гэх мэтчилэн дахин дахин арч.

6. Та одоо дэлгэцээ асаад үзээрэй ! Ингээд та ширхэг ч толбогүй шинэхэн юм шиг дэлгэцтэй боллоо.

Category: Зөвөлгөө | Views: 451 | Added by: G@mer | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]